
Бидний тухай
Максимус Дистрибьюшн ХХК нь 1999 онд байгуулагдсан бөгөөд Монголын хүнсний дистрибьютерийн салбарт тогтвортой өсөлт, өрсөлдөх чадвар, мэргэжлийн үйлчилгээний стандартаараа танигдсан тэргүүлэх компани юм. Бид 27 дахь жилдээ импорт, ложистик, борлуулалтын цогц үйлчилгээг улс орон даяар тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд өнөөдөр 13,000+ харилцагчийг хамарсан үндэсний хэмжээний нийлүүлэлтийн сүлжээг бий болгожээ.
- Байгуулагдсан
- 1999
- Дахь жилдээ
- 27
- Харилцагч
- 13,000+
- Ажилтан
- 300+
- Борлуулалт, маркетинг
- 150+
- Агуулах
- 7
Эрхэм зорилго ба алсын хараа
Монгол улсын шилдэг татвар төлөгч байгууллагуудын нэг юм.
Брэнд ба бүтээгдэхүүний ангилал
Компанийн бүтээгдэхүүний сагс нь олон улсын 15+ нэр хүндтэй брэнд, 250+ SKU–г агуулдаг.
Дэд бүтэц
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод байрлах стратегийн ач холбогдол бүхий байршлууддаа нийт 20,000 м² бүхий 7 агуулах, 100 тн багтаамжтай хөргүүр. Эдгээр байгууламж нь бараа бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хуваарилалт, чанарын стандартын баримтлалд бүрэн нийцсэн үйл ажиллагааг хангадаг.
Брэнд менежмент
Бид брэндүүдийн стратеги, зах зээлд нэвтрэх төлөвлөгөө, идэвхжүүлэлт болон борлуулалтын гүйцэтгэлийг цогцоор нь хариуцан ажилладаг.
Маркетинг ба медиа үйлдвэрлэл
Маркетингийн алба нь дотоод медиа продакшн багтай бөгөөд брэндийн контент, зураг авалт, видео материал, идэвхжүүлэлтийн бүтээлүүдийг бүрэн хэмжээнд өөрсдөө боловсруулдаг. Энэ нь брэндийн мессежийн нэгдмэл байдал, чанар, шуурхай ажиллагааг баталгаажуулдаг.
Түүхэн замнал
Компанийн хөгжлийн үе шатууд.
Үйл ажиллагааны эхлэл.

Улс даяар хүрэх сүлжээ.

Монголын Топ 100 ААН

Тасралтгүй хөгжлийн зам.
