

CORONA
"The Finest Beer"
Corona Extra нь 4.5% спиртийн агууламжтай цайвар лагер (pale lager) төрлийн шар айраг юм.
Corona нь 1925 онд зах зээлд нэвтэрсэн Мексикийн шар айргийн брэнд бөгөөд Мексикт Grupo Modelo компани үйлдвэрлэдэг.
Grupo Modelo нь худалдан авалт, нэгдлүүдээр дамжин хурдацтай өргөжиж, 1990-ээд оны сүүл гэхэд Мексикийн хамгийн том шар айраг үйлдвэрлэгч, борлуулагч болсон. Тус компанийн дотоодын зах зээлд эзлэх хувь 1956 онд 31.6% байсан бол 54.9%-иас дээш болж өссөн бөгөөд Corona Extra нь компанийн тэргүүлэх брэнд болсон.
11° Plato эхний нягтралтай бөгөөд доод исгэлтийн аргаар үйлдвэрлэгддэг, тунгалаг, цайвар шар өнгөтэй, цагаан хөөс багатай.
Үнэрт нь өвс, үр тарианы аястай өнгө мэдрэгддэг бол амт нь соёолжны суурьтай, цитрусын хөнгөн өнгө болон бага зэрэг исгэлэн төгсгөлтэй гэж тодорхойлогддог.
Corona Extra нь уламжлалт Bohemian Pilsner төрлөөс илүүтэй хөнгөн, нэмэлт түүхий эд ашигласан pale lager ангилалд багтдаг.
Үйлдвэрлэлд арвайн соёолжтой хамт эрдэнэ шиш ашигладаг бөгөөд энэ нь Corona-г илүү хөнгөн, уухад хялбар lager төрлийн шар айраг болгодог

