
Компанийн 10 жилийн ойн баярын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Компанийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ойн баярын үйл ажиллагааг 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Юмт Ресорт-д амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө. Тус арга хэмжээнд компанийн нийт 6 албаны 317 ажилтан оролцож, хамт олноороо нэгэн өдрийг баяр хөөр, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.





10 жилийн ой нь компанийн өнгөрсөн хугацаанд туулсан замнал, ололт амжилтаа эргэн дүгнэж, цаашдын зорилго, хөгжлийн чиглэлээ тодорхойлохын зэрэгцээ нийт ажилтан, хамт олныхоо хөдөлмөр зүтгэлийг үнэлэн тэмдэглэх онцгой үйл явдал боллоо. Ойн баярын хүрээнд ажилтан, албан хаагчдын идэвх оролцоо, хамтын ажиллагаа, байгууллагын уур амьсгалыг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд нийт оролцогчид идэвх санаачилгатай оролцож, баярын уур амьсгалыг бүрдүүлсэн юм.
Компанийнхаа 10 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн нийт ажилтан, албан хаагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бидний 10 жилийн амжилт — хамтын хөдөлмөр, хамтын зүтгэлийн үр дүн.Цаашдын шинэ арван жилд хамтдаа илүү их амжилтыг бүтээцгээе!


