
Энэхүү арга хэмжээ нь OBC-ийн Дэд ерөнхийлөгч Дерек Ким (Derek Kim)-ийн Монгол Улсад хийсэн анхны албан ёсны айлчлал болсон бөгөөд түүнтэй хамт Гадаад харилцаа хариуцсан захирал Жэ Ро (Jae Roh) болон Гадаад борлуулалт хариуцсан захирал Чан Хи Вон (Chang Hee Won) нар мөн ирсэн юм.
Maximus Distribution-ийг төлөөлөн Гүйцэтгэх захирал (CEO) Сан Гон Пэ (San Gon Pae), Гүйцэтгэх захирал Мин Ён Пэ (Min Young Pae), мөн Борлуулалтын газрын захирал Г.Төгөлдөр нар оролцов.
Энэ жилийн чуулган нь OBC, Maximus Distribution ХХК-ийн орон нутгийн борлуулалтыг дэмжих, түүнчлэн орон нутгийн борлуулалтын түншүүд болон нийлүүлэгчидтэй уулзаж, өнөөгийн борлуулалтын нөхцөл байдал, ирээдүйн бизнесийн төлөвлөгөөг хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд чиглэсэн юм.
Чуулганы үеэр Гадаад харилцаа хариуцсан захирал Жэ Ро (Jae Roh) болон Борлуулалтын газрын захирал Г.Төгөлдөр нар компанийн бизнесийн өнөөгийн үр дүн, ирээдүйн өсөлтийн стратеги, Монголын зах зээлд чиглэсэн урт хугацааны алсын харааг танилцуулсан илтгэлүүдийг тавьсан бөгөөд Илтгэлүүдэд борлуулалтын тогтвортой өсөлтөд хүрэхийн тулд бүс нутгийн түншүүдтэйгээ хамтран ажиллахын чухлыг онцолсон болно.

Чуулганд дараах аймаг, бүс нутгийг төлөөлсөн нийт 14 RD дилер оролцов.
Өмнөговь
Замын-Үүд
Дорноговь
Хөвсгөл
Архангай
Завхан
Өвөрхангай
Ховд
Увс
Говь-Алтай
Дорнод
Хэнтий
Сүхбаатар
Баянхонгор
OBC компани "Cass" брэндийн тасралтгүй амжилтад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн, оролцогч аймаг бүс бүрээс шилдэг амжилт үзүүлсэн дилерүүдэд цом гардууллаа. Арга хэмжээний үеэр OBC болон Мaximus Distribution ХХК-ийн хамтын ажиллагаа болон "Cass" брэндийг Монгол орон даяар өргөжүүлэх чиглэлд гаргаж буй хамтын хүчин чармайлтын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.


